|

Татвар нэмэх нь зөв, тэр мөнгөөрөө нийтийн тээврээ хөгжүүл

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, хотын дарга С.Амарсайханы саналын дагуу авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр боллоо.  Машинтай хүн бүр жилдээ 10-60 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт өгдөг байсан. Тэгвэл ирэх жилээс хамгийн багадаа 50, ихдээ 350 мянган төгрөгийн татвар төлөх нь. Суудлын автомашинтай хүмүүс 100 мянгыг өгнө. МАН-ынхан 2016 оны сонгуулийн өмнө шинэ татвар бий болгохгүй. Ганц төгрөгийн татвар нэмэхгүй гэж амалж байсан.  “Татвар нэмж төсөв бүрдүүлдэг улс гэж байхгүй”, “Улсын данс улайсан ч татвараа нэмэхгүй” гэх мэтээр амалж, хулхин дээр цэцэг ургуулж байлаа.  Гэвч тэд татварыг тултал нь нэмлээ. Нэмээгүй үлдсэн татвар бараг л алга. Бүр хадгаламжийн хүүнээс хүртэл татвар авч байгаа. Үүнийг л молиго үмхүүлэх гээд байгаа юм.

Гэхдээ авто зам ашигласны татварыг нэмж байгаа нь зөв. Сардаа 10 хүрэхгүй мянган төгрөгийн татвар төлөөд, машин унаж чадахгүй бол яая гэхэв. Сардаа хэрэглээ багатай хүн л гэхэд дунджаар 25 мянган төгрөгийн нэгж хэрэглэж, утасны төлбөр төлж байгаа.  Кабелийн телевиз үзэхэд, хамгийн багадаа 9000 төгрөг төлдөг. Шилэн кабельтай айлууд дунджаар 30 гаруй мянгыг төлнө. Яагаад утсаар ярих, зурагт үзэхдээ сардаа ийм хэмжээний мөнгө төлж байгаа хүмүүс авто зам ашигласныхаа төлөө өгч болохгүй гэж. Хотын удирдлагууд татвараа сар сардаа л авчих, хэнд ч мэдэгдэхгүй. Нэг дор 100 мянгыг авснаас хамаагүй дээр.

Түгжрэлийг шийдэх тодорхой шийдэл ч энэ байж болно.  МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбат “Дэлхийн улс орнууд хотын авто замын түгжрэлийг янз бүрийн менежментийн аргаар шийдвэрлэх гэж оролдож байна, шийдвэрлэж ч байна. Тухайлбал, Сингапур улсын жишээ байна. Газар нутаг нь ердөө 641 км.кв, нэг км.кв талбайд 220 авто машин ногдож, Тайландын дараа (1 км.кв талбайд 260 авто машин) орж байна. Сингапур авто тээврийн хэрэгсэлд өндөр татвар ноогдуулах замаар түгжрэлийн асуудлыг шийдвэрлэж байна” хэмээн ярьж.  Сингапур шиг цогц байдлаар шийдчихэж чаддаггүй юм гэхэд тодорхой нөлөөлөл өгч байвал аятай юу.

 “Хотын хөдөлгөөнд оролцож байгаа суудлын тээврийн хэрэгслийн дор хаяж 30 гаруй хувь нь бидний хэллэгээр халтуурын машинууд байгаа. Үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай” гэдгийг ч тэрбээр ярьсан. Олон ч санаа гаргасан байна билээ. Авто зам ашигласны татвар нэмэх нь тэдэнтэй хийх тэмцлийн нэг хэсэг ч байж болох юм.  Татвар нэмсний дараа түгжрэл тодорхой хувиар буурч л байвал сайн. Хамгийн гол нь нийтийн тээврээ л хөгжүүл.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан шийдвэр гарсны дараа “Дараа жил нийтийн тээврийн 50 хувийг бүрэн шинэчлэхээр болсон. Сүүлийн 10 гаруй жил нэг ч автобус нэмэгдээгүй. Хувийн компаниуд дээр л  ганц, хоёр нэмэгдсэн байх. Нэг ёсондоо иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хэрэглэх боломжийг гаргаж өгч байгаа учраас авто зам ашигласны татварыг нэмж байгаа юм. Ирэх жил автобусаа 500-аар нэмэгдүүлнэ. Монгол Улсын төсөв автобус худалдан авах зардлын 50 хувийг шийдэж, нийслэлийн төсвөөс үлдсэн хувийг гаргахаар болсон. 2020 онд үлдсэн парк шинэчлэлээс хугацаа нь дуусаж байгаа автобуснуудыг 2021 онд солих боломжтой болж байгаа юм. Нийтийн тээврээ шинэчлэх ажилд хотоос ихээхэн анхаарал хандуулж, Сангийн яам, Засгийн газарт хандах болно” хэмээн ярьсан.

Шийдэл нь зөв байна. Яг л энэ шийдэлдээ авто зам ашигласны татвараас олох мөнгөө зарцуулбал сайн. Бүр зам засах, нийтийн тээврийн хөгжилд л энэ мөнгийг ашиглаад, өөр зүйл зарцуулахгүй байх журам гаргачихвал сайн. Тэгэхгүй бол жил бүр сольж, “мөнгө иддэг” явган хүний замдаа, тендер будилуулж “цусалдаг” элдэв хөтөлбөртөө зарцуулаад дуусгавал. Тэтгэврийн сан шиг хувхай хоослоод дуусгачихвал. “Зам засах гэсэн нөгөө татварын мөнгийг чинь өөр зүйлд зарцуулчихсан. Хөрөнгөгүй учраас замаа засаж чадахгүй нь. Нийтийн тээврийн хөлдөөгч шиг хэдэн автобусаа сайжруулах гэсэн мөнгөгүй байна” гээд сууж байвал сардаа 1000 төгрөгийн ч татвар төлмөөргүй байна.

http://www.zaluu.com/read/3hdhhh3ba

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...
  • Latashia: I will right away snatch your rss as I can not find your email subscription hyperlink or newsletter...
  • gardening programmes: Your home together with garden are commonly this two most essential places you deal with with a...
  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...