|

АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ

712-15753588725de60f552929c
СӨҮЛ. /TASS/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ “Boeing E-8C” нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр ниссэн байна. Уг онгоц БНАСАУ-ын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах зорилгоор ниссэн байж магадгүй гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, дээрх нисэх онгоцоор БНАСАУ-ын цэргүүдийн, мөн цэргийн техник хэрэгслүүдийн хөдөлгөөнд мониторинг хийх зэрэг тагнуулын мэдээлэл цуглуулах бүрэн боломжтой ажээ. “Boeing E-8C” өнгөрсөн удаад 11 дүгээр сарын 28-нд хоёр Солонгосын хилийн дээгүүр ниссэн байна.
АНУ-ын АЦХ Солонгосын хойгийн бүсэд үйл ажиллагаагаа сүүлийн үед эрс идэвхжүүлсэн гэж “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Сүүлийн долоо хоногуудад “U-2S”, “EP-3C” болон “RC-135V” загварын тагнуулын нисэх онгоцууд тус хойгийн дээгүүр нисжээ.
АНУ-ын үйл ажиллагаа ийнхүү идэвхжсэнийг БНСУ-ын эрх баригчид Пёньян Вашингтоныг эрс шүүмжилсэнтэй, мөн БНАСАУ өнгөрсөн долоо хоногт хэт том калибрын пуужин харвагч туршсантай холбоотой гэж үзэж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...
  • Latashia: I will right away snatch your rss as I can not find your email subscription hyperlink or newsletter...
  • gardening programmes: Your home together with garden are commonly this two most essential places you deal with with a...
  • gardening for mental health: Your home and even garden are commonly typically the two most important places you deal...
  • gardening questions: Your home together with garden are commonly the two most important spots you deal with with a...