|

ПРОКУРОР: Дорнод аймагт үйлдэгдсэн “ХҮНИЙГ АЛАХ” гэмт хэргийн гаралтыг судалжээ

88stxДорнод аймгийн прокурорын газар тус аймгийн хэмжээнд гарсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн гаралт, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар судалжээ.

Тус аймагт дээрх хугацаанд “Хүнийг алах” гэмт хэрэг нийт 10 гарч, 12 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад уг гэмт хэргийн тоо буураагүй үзүүлэлт гарсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийн хувьд Хэрлэн суманд 4, Баян-Уул, Цагаан-Овоо, Гурванзагал, Булган, Баяндун, Дашбалбар сумдад тус бүр 1 гарсан бол орон байранд 5, гудамж талбайд 3, хөдөө хээр болон аж ахуй нэгжийн байранд 2 гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх төрлийн гэмт хэрэгт 18-50 насны 10 эрэгтэй, 2 эмэгтэй хүн холбогдсон бөгөөд ихэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Нийт гэмт хэргийн 58,3 хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурсан үед үйлдэгдсэн бол “Онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун далдлах хялбарчлах зорилгоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэргүүд ч гарсан байна.

Тус аймгийн прокурорын газраас нийт 7 холбогдогчид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдаж шатны шүүхээр эдгээр хэргүүдийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарт 10-20 жилийн хугацаагаар хорих ял оноож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд тус аймагт дээрх төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн 3 жилийн хугацаанд нэмэгдэх хандлагатай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд Дорнод аймгийн прокурорын газраас “Хүнийг алах” гэмт хэргийн гаралтыг бууруулахад төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудаас онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзэж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, удирдлага зохион байгуулалтын тодорхой үр дүнтэй ажил, арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх талаар аймгийн төв Хэрлэн сумын Засаг даргад прокурорын мэдэгдэл бичиж, бичгээр хариу ирүүлэхийг даалгасан байна.

Эх сурвалж: ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer composition: Gardening is a great solution to escape the stress of everyday life by working with your...
  • fertilizer for garlic: Gardening is a great way to escape the stress involving daily life by working using your hands...
  • fertilizer control order ppt: Gardening is a great solution to escape the stress regarding everyday life by working...
  • fertilizer for trees: Gardening is a great solution to escape the stress of lifestyle by working having your hands...
  • fertilizer prices: Gardening is a great strategy to escape the stress involving lifestyle by working together with...