|

Choibalsan.mn сайт шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнууллаа

zurag-3

Энэ сарын 11-ны өдөр Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны хамт олон ирж буй 2020 оноо угтан шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэв. Шинэ жилийн цэнгүүнийг тус холбооноос зохион байгуулж, нийт 300 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Цэнгүүний үеэр оны шилдэг сайт, сайтын сэтгүүлч, шилдэг уран бүтээлч мөн оны шилдэг орон нутгийн сайтыг шалгаруулсан бөгөөд МҮСХНХ-ны удирдлагуудын зүгээс  шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэн, цол энгэрийн тэмдэг олголоо.

Энэ жилийн хувьд нэгэн онцлог үйл явдал тохиосон нь Онлайн хүрээ ХХК-ны Choibalsan.mn сайт анх удаагаа шилдэг орон нутгийн сайтаар шалгарч Лайк цомоор шагнуулсан нь олон хүнийг баярлуулж, ихээхэн чухал үйл явдалд тооцогдсон юм.

Like tsom

МСНХХ нь байгуулагдсан цагаасаа хойш жил бүр ийнхүү шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион явуулсаар ирсэн бөгөөд тус арга хэмжээний хүрээнд урлаг соёлын олон хүндтэй зочид төлөөлөгчид уригдан ирж оролцов.

Эцэст нь тэмдэглэхэд Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны шинэ жилийн арга хэмжээ баяр хөөртэй дуу хууртай сайхан болж өнгөрсөн гэдгийг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: Choibalsan.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл