|

“Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжжээ.

“Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.

Нийслэлийн 202,000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган тонн үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ.

2019 онд Нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийж, ногоон байгууламж байгуулах ажлыг туршсан.

Энэхүү туршилтын зэрэгцээ сайжруулсан түлшнээс гарсан үнсийг ШУА-ын Хими химийн технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны лабораториудад өгч шинжлүүлж байна.

Уг шинжилгээгээр үнсний физик, химийн үзүүлэлт, цацрагийн хэмжээ тодорхойлогдох юм. Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэнэ. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм.

Агаарын бохирдлыг бууруулах түүн дундаа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулах,амьдрах орчинд сөрөг нөлөөллийг багасгах зэрэг нийгэмд үр өгөөжөө өгөх төслийг хэрэгжүүлэхийг  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...