|

Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоолоо

7986

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албадын мэдээллийг сонсчээ.

Малчид, мал бүхий иргэдийн тухайд яг одоогоор хүндэрсэн байдал гараагүй байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэлсэн бол аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан нарын мэдээллээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчний халдвар өндөр байгааг танилцуулжээ. Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байгаа ажээ.

Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар ерөнхий боловсролын сургуулийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал 3 хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хол хорио тогтоохоор болж, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгохоор болов.

Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог анхааруулжээ.

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоолоо”

  1. Hello There. I found your blog using msn. This is an extremely well written article.

    I will make sure to bookmark it and return to read more of your useful information. Thanks
    for the post. I’ll certainly comeback.

    Also visit my website … купить виагру в нижнем новгороде

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл