|

Хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой

839d6554b1ff3c7ba3ded143c7dea813_x3

Та дараах зүйлсийг амьдралдаа хэвшүүлснээр хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭ

Ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэ. Өдөр бүр биш ч 7 хоногийн 3-4 хоногт нь олон төрлийн жимс, хүнсний ногоо идэхийг хичээгээрэй. Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаарай. Өөрөө болоод хайртай, дотны хүмүүстээ ямагт эрүүл хоол, хүнс хэрэглүүлээрэй.

ТАМХИ БҮҮ ТАТ 

Тамхи татдаг хүмүүс уушгины хорт хавдар, ходоод, улаанхоолойн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс яг одооноос тамх татахаа зогсоогоорой. Тамхинаас гарсан олон сайн туршлага байдгийг судлаж үзээрэй. Амьдралдаа мөрдлөг болгоорой.

ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙЖ, ХЭВИЙН ЖИНГЭЭ ХАДГАЛ

Дасгал хөдөлгөөн зарим төрлийн хавдраас сэргийлэх нөлөөтэй. Жишээ нь, бүдүүн, шулуун гэдэс, цэвэршилтийн дараах хөх, умайн дотор салстын хавдруудаас сэргийлдэг. Өдөрт 30 минут, эсвэл түүнээс дээш хугацаагаар биеийн тамираар хичээллэх, алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулна.

ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААРАЙ

Элэгний В вирус, хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар элэг, умайн хүзүүний хавдраас сэргийлж чадна гэдгийг эмч, мэргэжилтнүүд байнга зөвлөдөг.

ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ТОГТМОЛ ХАМРАГДААРАЙ

-Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
-Ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг
-Умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг
-Уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
-Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт жил бүр тогтмол хамрагдаарай.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл