|

Австрали улсын төлөө хүн бүр залбирч байна

81812944_2540269512880581_3612375908947591168_nАвстрали улсын түүхэнд байгаагүй аймшигт түймэр гарч одоог хүртэл намжихгүй газар авсаар байгаа билээ. Уг түймрийн шалтгааныг хэт удаан бороо хур ороогүйгээс ган болж, Австрали тивд хуурайшилт явагдан түймэр дэгдсэн хэмээн үзэж байгаа. Түймрийн улмаас одоогоор 24 хүн,  хагас сая ан амьтад, 8000 коала баавгай үрэгдсэн харамсалтай тоо гарсан. Гал унтрахгүй цаашид үргэлжилбэл энэ тоо хэд болж өсөхийг таашгүй.

Манай улсын Засгийн газраас Австрали улсад тохиосон байгалийн гамшигт зориулж 45 мянган ам.долларын тусламж үзүүлээд байгаа билээ.

Хүн бүр залбирч, чадах чинээгээрээ тусламж, хандив үзүүлж байгаа энэ үед Монголын бурхан шашны Буяны далай хийдийн тэргүүн лам Б.Мөнхсайхан ч бас сэтгэл зовнин Австрали улсын зүг дором өргөж бороо хур орохыг гуйж ээ. Тэрээр, “Өвгөн багш Д.Гэлэгжамц багшынхаа зарлигласнаар Мэгзэмийг олонтаа уншин тоонд нь хүргэсэн ба Шавдаг дором буюу зүгийн эздэд өргөл өргөн язгуурын гурван бурхад ба түүний хувилгаан Богд ламын залбиралыг уншин зарлигладаг зан үйл юм. Ганцхан миний хүч чадал биш Багш ламын минь болон сахиус бурхадын адистэд ба өөрийн олон жилийн уншлага номын хүч юм шүү. Австрали тивд олон зуу мянган амьтан галд өртөж тэр нутгийн иргэдэд асар их хэмжээний хохирол учирч байгаад сэтгэл өвдөж хувраг хүний үүргээ гүйцэтгэж буян болохыг хүссэн билээ” гэсэн юм.

Түүнийг сүсэгтэн олон Мөнхөө лам гэдгээр нь сайн мэддэг билээ. Сонирхуулахад Сибирийн их гал гарахад бас дором өргөж хур оруулж байсан нь сошиалаар нэлээн шуугиж байв.

 

xdgbvdfbdf

 

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...