|

Дарханы замын ажил гүйцэтгэгч хоёр багцын гэрээг цуцлахыг хойшлууллаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэрэгжилт, ажлын явцын удааширсан шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний асуудлаар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Төслийн удирдлагын албаны дарга Мүкиа Тиручэлвам болон төлөөлөгчийн газрын албаны хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн зүгээс төслийн зам барилгын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн зам барилгын ажлын гэрээг цуцалж, хариуцлага тооцох саналыг Азийн хөгжлийн банкинд удаа дараа тавьж байгаа ч энэхүү асуудал шийдэлд хүрэхгүй байгааг илэрхийлэв.

Харин АХБ-аас гэрээг цуцлахад гарч болох хүндрэл, цаг хугацаа алдах нөхцөл байдлыг тайлбарлаад тус банкны зүгээс ажлын талбар дээр удаа дараа явж ажлын нөхцөл байдалтай танилцсан ба Багц 2 болон Багц 4 хэсэгт тодорхой ажил хийгдсэн, мөн гэрээ цуцлах тохиолдолд гүйцэтгэгч байгууллагаас гомдол гаргах, төслийн санхүүжилт татагдах, дараагийн гүйцэтгэгч шалгарах хүртэл хугацаа алдах эрсдэлтэй болохыг анхааруулав.

Хөдөлгөөн нээх гэдэг нь замын хучилтын ажил дуусаагүй ч өвлийн улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр замаар биш үндсэн замаар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх, хучилт авна гэдэг нь замын далан, суурь, хоолойн ажил дууссаны дараа асфальбетон хучилт дэвсэх үйл ажиллагаа.

Ашиглалтад орно гэдэг нь замын хашлага, тэмдэг, тэмдэглэгээ гээд зам барилгын бүх ажил дуусаад улсын комисст хүлээлгэн өгөхийг хэлэх ба энэ ялгааг олон нийтэд зөв ойлгуулах, гэрээт хугацаанд хучилтаа авах зорилтыг тавьж ажиллаж байгаа гэдэг дээр талууд нэгдсэн байр суурьтай байх нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

АХБ-аас төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээнүүдийг тус банкны Филиппин улсын Манила хот дахь төв оффист шийдвэрлэдэг байсан бол энэ оны 2 дугаар сараас төслийн үйл ажиллагааны чиг үүрэг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шилжин ирж, мэргэжлийн инженер газар дээр нь ажиллах болсныг дуулгав. Ингэснээр аливаа асуудал, нөхцөл байдлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэх давуу талтайг онцоллоо.

Уулзалтын үр дүнд ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа Багц 2 болон Багц 4 хэсгийн хийсэн зам барилгын ажлын гэрээг цуцлах асуудлыг хойшлуулж, нийт зам барилгын ажлыг эрчимжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлийг сайтар хангаж, ирэх 3 дугаар сард багтаан шаардлагатай бүх техник тоног төхөөрөмжийг татан байршуулж, шуурхай ажлын төлөвлөгөө гарган сайтар зохион байгуулахаар тогтлоо.

Түүнчлэн төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, төслийн зөвлөх Энэтхэгийн ICT компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэв гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...