|

Хүүхдээ хөсөр хаягчдад хариуцлага тооцъё

huuhed

“Хоол ундгүй хоёр хоносон хүүхдүүд сульдаж ядарсан байжээ” гэх мэдээллийг сонсоод гайхав, бачуурав, айв. Яагаад хүүхдүүдийг тэр тусмаа 2-7 настай  гурвын гурван хүүхдээ хаяад явдаг байна.

Үртэй хүн үхэж чаддаггүй, үхтэл үр харам гэх зэргээр монголчууд ярьдаг. Гэтэл төрсөн хүүхдээ хөсөр хаядаг, орхидог монгол хүн байгаа нь өнөөдөр юутай эмгэнэлтэй вэ.

Өнөөдрөөс 20-30 жилийн тэртээд бид  ийм зүйлийг гадаад улс оронд л байдаг гэж ойлгодог байлаа. Гэтэл өнөөдөр үр хүүхдээ ад шоо үздэг, араатнаас ч дор аав ээжүүд олширчхож. Үүний буруутан нь өнөөгийн нийгэм гэх байх. Гэхдээ нийгэм яаж ч эргэж, буруудаж байсан бид чинь үр хүүхдээ  үүлэн сүүдрээс ч хамгаалдаг тийм л ард түмэн.

Гэтэл хүүхдээ хоол унд ч үгүй харгалзах хүнгүйгээр хоёр хоног орхиод явсан нөхдийг аав ээж гэж хэлэхэд ам, бичихэд үг эвлэж өгөхгүй нь.

Хэрэв азаар тооллогынхонтой таараагүй бол  хүүхдүүд өлсөөд, харангадаад үхэх байж. Галгүй, хүйтэн гэрт, хоол ундгүй  орхиод явж байгаа нь үр хүүхдээ өөрсдийнхөө гараар амыг нь барин хороож байгаатай  агаар нэг үйлдэл.

Хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам, орон сууцны тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд энэ сарын 11-нд  гэртээ  харгалзах хүнгүйгээр хоёр хоноод байсан 2-7 настай гурван хүүхэдтэй таарсан байна. Хүүхдүүд гэртээ хоол ундгүй хоёр хоносон бөгөөд  нэлээд сульдаж ядарцгаасан байсан аж.

Тооллогоор явсан  мэргэжилтнүүд таараагүй бол хүүхдүүд хэрхэх байсан бол… Бодохоос ч  аймаар.  Тэдгээр мэргэжилтнүүд хүүхдүүдэд хоол цай хийж өгч гэрт нь гал түлж өгсөн бөгөөд 108 дугаарын утсанд дуудлага өгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгсөн байна.

Тус хороонд  хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч гэх зэргээр шат шатны төрийн ажилтнууд бий. Тэдэнд тэдгээр хүүхдүүдийн тухай  ямар ч мэдээлэл байгаагүй гэх яриа ч байна. Мөн  зарим эх сурвалжууд  тухайн хүүхдүүдийг “хэцүүхэн амьдардаг” гэж хэлсэн гэх мэдээлэл ч бас байна.

“Юун сүртэй юм. Ханинд нь хүүхдүүдээ орхио л биз. Ингэж л ажил төрлөө хийнэ ш дээ” гэх нэгэн ч байж магад. Гэхдээ дээрх үйлдэл нь “Хүүхдийг үл хайхарч эрхийг нь зөрчиж буй үйлдэл” юм.

Юутай ч хүүхдүүдийг өлсөж ундаасахаас,  гал алдахаас, бас галд өртөж  амь нас нь эрсдэх аюулаас аварч чадсан “Тооллогынхон”-д талархах нь зүйтэй байх.

Өнөөдөр бидэнд мэдэгдсэн нь эдгээр 3 хүүхэд болохоос мэдэгдэхгүй  ийм тохиолдол хэчнээн бий бол.
Иймд иргэн та иргэний үүргээ  биелүүлж эрх нь зөрчигдөж байгаа  хүүхдүүдийн тухай мэдээллийг шат шатны байгууллагад мэдээлэх үүргээ умартуузай. Хэрэв  та иргэний үүргээ биелүүлээгүйн улмаас  ямар нэгэн  алдаа, эндэгдэл, цаашлаад хүүхдийн  эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд та ч бас хариуцлага хүлээнэ гэдгийг анхаараарай.

Erennews.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “Хүүхдээ хөсөр хаягчдад хариуцлага тооцъё”

  1. bank negara kiosk operating hours

    We came track of as many parts as we could to figure out what would work greatest and most fun.
    We played the demos for Wind Up, then for ourselves, soon after which in front of our friends. http://Home.China168.biz/home.php?mod=space&uid=2700265&do=profile

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...