|

“Тэтгэвэр нэмэхэд бэлэн”

zeel tetgever-5

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын хуульд оруулсан өөрчлөлтүүд хэрэгжинэ. Тухайлбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэх мэт. Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийв.

Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хэмжээ сард 42000 төгрөг байна

Мэдээллийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран Малчин, хуваариа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн өөрчлөлтийг танилцуулав. Тэрбээр, “Уг хууль 2017 онд батлагдсан. Хэрэгжих хугацаа нь энэ оны нэгдүгээр сарын 1 юм. Уг хуулийг хэрэгжүүлэхийн тулд БСШУСЯ, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Хуулийн үйлчлэл нь малчин, хуваариа хөдөлмөр эрхлэгчид хамаарна. Үүнд дурдсанаар малчин гэхээр “Мал аж ахуй эрхэлж, хувийн орлогоо олдог буюу малын “А” данстай иргэнийг хэлнэ” гэж заасан. Хуваариа хөдөлмөр эрхлэгч гэдгийг “Татварын ерөнхий газар бүртгэлтэй, ХХОАТ-ын үндсэн төрөлд хамаарах татваруудын аль нэгийг төлсөн иргэнийг хэлнэ” гэсэн байдаг. Нөхөн тооцох хугацаанд тухайн иргэний ял эдэлсэн жил, суралцсан хугацаа хамаарахгүй. Мөн Халамжийн болон Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авдаггүй иргэн тухайн хугацаагаа нөхөн тооцуулна. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, суманд амьдардаг бол сумын байцаагчдаа хандаж жилээ нөхөн тооцуулна”  гэсэн юм.

Малчин хуваариа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байхаар буюу 420000 төгрөгийн 10 хувиар тооцож, 42000 төгрөг төлөхөөр тооцож хуульчилжээ. Энэ бол нэг сардаа төлөх дүн юм. Урьдчилсан тооцоогоор бол 88100 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдахаар байгаа юм байна. Хууль хэрэгжсэнээр 2020 онд 34800 иргэн шинээр өндөр настны тэтгэвэр тогтоолгох урьдчилсан тооцоо гарчээ.

21000 иргэний тэтгэврийг 50000 төгрөгөөр нэмнэ

Түүнчлэн үргэлжлүүлэн Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийг танилцууллаа. “Хуулийн үйлчлэлд 1990 оны аравдугаар сарын 27-нд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 30 хүртэл хугацаанд өндөр настны тэтгэвэр тогтоолгосон дөрвөн төрлийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарна. Нэгдүгээрт, төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаа хүртэлх нас хүртэл өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан, 50 хүртэлх насны эмэгтэй хамаарч байсан. Хоёрдугаарт,  дээрх нөхцөлөөр 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэйчүүд хамрагдана. Гуравдугаарт,  27 бас түүнээс дээш жил ажиллаж нас харгалзалгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эхчүүд. Дөрөвдүгээрт, 32 жил улсад ажилласан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд хамрагдсан байсан. Энэ үед дээрх үндэслэлээр нийт 44000 иргэн тэтгэврээ тогтоолгосон байдаг. Одоогоор нийт 21000 иргэний тэтгэврийг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэх тооцоо гаргасан. Үүний зардалд улсын төсвөөс нийтдээ 12.7 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран нэмж хэлэв.

Таван хүүхэд төрүүлсэн ээжид 7.6 жил нэмж тооцно

Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа ээжүүд нийгмийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх, жирэмсний амарсан тэтгэмжийн хэмжээнд ямар өөрчлөлт орсон, ямар хугацаанд энэ тэтгэмжийг өгөх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “0-3 насны хүүхдээ асарч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгал төлж байгаа байдлаар нь гурав ангилдаг байна. Нэгдүгээрт, албан журмын даатгуулагч буюу ямар нэг ажил олгогчтой гэрээгээр ажилладаг ээжүүд. Тэдний хувьд хүүхдийг нь гурван нас хүрэх хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нь ажил олгогч төлнө. Хоёрдугаарт, сайн дураар даатгуулагчид. Сайн дураар даатгуулснаар жирэмсний амаржсаны тэтгэмжийн эрх үүсдэг. Энэ эрх үүссэн ээжүүдийн хувьд хүүхдийг нь гурван хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг тухайн эх өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас олгох өөрчлөлт орсон. Гуравдугаарт, нийгмийн даатгалын ямар нэгэн төрөлд даатгуулдаггүй ээжүүд бий. Эдээр ээжийн хувьд хүүхдээ гурван нас хүртэл нь харах хугацааны шимтгэлээ тухайн ээж өөрөө хариуцаад төлбөл, 50 хувийг нь улсын төсвөөс төлөх зохицуулалт орсон. Албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаад хүүхэд төрүүлээд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа ээжүүдийн хувьд хоёр удаа хүүхэд төрүүлээд жирэмсний амаржсаны тэтгэмж өгдөг байсан бол энэ хуулиар хоёр удаагийн төрөлт гэдэг хязгаарлалт байхгүй. Хоёр, гурав, дөрөв, тав гэх мэт хэдэн ч удаа төрсөн тэтгэмж олгохоор болсон. Мөн сайн дурын даатгал төлдөг ээжүүдийн хувьд жирэмсний амаржсаны тэтгэмжийг арванхоёр сарын дундаж  орлогын 70 хувиар тооцож олгодог байсан бол 100 болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, сайн дурын даатгалтай ээжүүдийн тэтгэмжийн хэмжээ 30 хувиар нэмэгдсэн. Дараагийн нэг өөрчлөлт бол 2020 оноос эхлээд шинээр тэтгэврээ тогтоолгох эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр нь төрүүлсэн, үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1.6 жилийг нэмэхээр болсон. Үүнийг яаж ойлгох вэ гэхээр, жишээлбэл 18 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн таван хүүхэдтэй ээж өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргавал 18 жил дээр нь нэг хүүхдийг 1.6 жилээр тооцоод таван хүүхдийн 7.6 жилийг нэмэх юм. Тэгэхээр энэ эх 23.6 жил шимтгэл төлснөөр тэтгэврийн хэмжээнд нь өөрчлөлт орох юм. Тэгвэл 10 жил шимтгэл төлсөн дөрвөн хүүхэдтэй эх байя. Энэ эхийн хувьд дөрвөн хүүхдийг зургаан жилээр тооцоод 16 жил шимтгэл төлсөнөөр тооцно. Гэхдээ тэтгэвэр тогтоох насны хувьд хуульд заасан болзолоо хангах ёстой. Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, тэжээгчээ алдсаны, тахир дутуугийн гэсэн гурван төрлийн тэтгэвэр олгодог. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эдгээр тэтгэврийн бодолтод өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээрийг бодуулахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан долоон жилийн буюу 84 сарын цалингаар тэтгэврийг бодно. Тиймээс учраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр тогтоолгох хүмүүс 84 сарын дунджаар тэтгэврээ тогтоолгоно” гэсэн юм.

Мөн энэ үеэр тэтгэврийн нэмэгдэл хийхэд бэлэн гэдгийг хэллээ. Тодруулбал, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуультай холбогдуулан энэ сарын 20-ноос өмнө нэмэгдсэн тэтгэврийг нь өгөхөөр ажиллаж байгаа гэнэ. Хуультай холбоотой журам нь арванхоёрдугаар сарын 30-нд батлагдсан юм байна.

Эх сурвалж: eagle.mn  

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...