|

Австрали: Байгалийг нөхөн сэргээхэд 34.5 сая ам.доллар зарцуулна

8388

Ойн түймрийн дараа онгон байгалийг нөхөн сэргээхэд зориулан Австралийн Сангийн яам 34,5 сая ам.доллар зарцуулна гэж Сангийн сайд Жош Фрайденберг Твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ.

“Ойн түймрийн дараа онгон байгалийг хамгаалах ажлыг нэн даруй эхлэхийн тулд анхдагч санхүүжилт болох 50 сая австрали доллар /34,5 сая ам.доллар/ гаргана” хэмээн Фрейденберг мэдэгдсэн байна. Байгалийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг зохих мэргэжилтнүүдээс бүрдсэн бүлэг боловсруулах аж.

Энд дуулгахад, 2019 оны намраас эхлэн асч буй ойн түймрийн улмаас Австралид нэг тэрбум гаруй амьтан үрэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гал түймэр 8,4 сая ой, 2000 орчим байшин сууцыг устгасан бол байгалийн гамшгийн улмаас 27 хүн амиа алджээ.

Австралийн зүүн өмнөд болон дорнод эрэг бүхэлдээ шатаж байна

Г.Бямбасүрэн

SHUUd.MN

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...