|

“Лозанн-2020″-ийн биатлоны төрөлд Э.Энхсайхан 12-р байрт орж, түүхэн амжилт үзүүлжээ

sport-5

Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдаж буй “Лозанн-2020″ залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадмын биатлоны төрөлд Монгол Улсын тамирчин Э.Энхсайхан түүхэн амжилт үзүүлжээ.

Тус төрөлд эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпын аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар ийнхүү 12 дугаар байрт шалгарч, улсдаа түүхэн амжилт гаргасан байна.

Биатлоны эмэгтэй ганцаарчилсан зайн төрөл буюу 10 км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медаль хүртжээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт орсон байна.

Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам энэ сарын 10-нд Швейцарын Лозанн хотод эхэлсэн бөгөөд 73 орны 1,800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа аж.

Монгол Улсаас тус олимпод дээрх хоёр тамирчнаас гадна гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар оролцох бөгөөд багийн ахлагчаар Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллаж байна.

Б.Билгүүн

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...