|

Иран хэд хэдэн алдааны улмаас Украины онгоцыг унагажээ

-4473066922597329681_900_x_598

  • Ираны Tor системийг ажиллуулж байсан цэргүүд дээд удирдлагаасаа зөвшөөрөл авалгүйгээр пуужин харвасан байж таарахгүй хэмээн шинжээч таамаглав
  • Ирак дахь АНУ- ын цэргийн баазууд руу пуужин харвасны дараа яагаад иргэний агаарын тээврийн хөлөг нисэхийг зөвшөөрөө вэ гэсэн асуулт үүсэж байна

Ираны агаарын довтолгооноос хамгаалах хүч Украины нисэх онгоцыг залуурт пуужинтай андуурч унагасан хэргийн нарийн зүйлс тодорхойгүй хэвээр. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой нь “газар- агаар” ангиллын пуужин байг ташаа тодорхойлохоос сэргийлэх бүх арга хэрэгсэл бүтэлгүйтсэн явдал. Онгоцонд зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн эмгэнэлт хэргийн шалтгаан хэд хэдэн түвшинд үүссэн алдаатай холбоотой хэмээн Teal Group-ийн пуужингийн системийн шинжээч Стивен Залога үзлээ. “Уг хэрэг нь аргачлал, технологи аль аль нь үүргээ гүйцэтгэж чадсангүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Ахан дүүсийнхээ амь насыг хөнөөхөд хүргэсэн ийм алдаанаас сэргийлэх ядаж аргачлал байх ёстой” хэмээн Залога ярьж байна. Иран улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн “гэмтэн”-ийг шүүхийн өмнө авчрахаа мэдэгдсэн. Эмгэнэлт хэрэгтэй холбоотойгоор Ираны эрх баригчид Ирак дахь АНУ- ын цэргийн баазууд руу пуужин харваад хэдхэн цаг болсон ноцтой нөхцөлд яагаад иргэний агаарын тээврийн хөлөг нисэхийг зөвшөөрөө вэ гэсэн асуулт мөн үүсэж байна. Украины олон улсын агаарын шугамын 752 дугаартай нислэгийн онгоц залуурт пуужинтай андуурахааргүй ялгаатай нисэж явсан. Тегераны нисэх буудлаас хөөрч, ердийн чиглэлээр нисэж явсан онгоц пуужинд оногдох хүртлээ дохиогоо дамжуулж явжээ. Украины онгоцыг ойрын зайн аюулаас хамгаалах өндөр хүчин чадалтай зэвсэг болох “SA-15 Tоr” залуурт пуужингаар харваж унагасан юм. Дайн байлдааны бүсэд ашиглах зориулалттай хараалах систем бүхий уг пуужин иргэний агаарын тээврийн хөлөг, залуурт пуужин, байлдааны сөнөөгч онгоцыг хооронд нь ялгах чадваргүй. Ийм ч учраас дэлхийн улс орнууд Tor системийг ихэвчлэн иргэний агаарын тээврийн онгоц ялгаж тодорхойлох чадвартай агаараас хамгаалалт командын системийн хамт ашигладгийг Залога тайлбарлав. Иймд Ираны Tor системийг ажиллуулж байсан цэргүүд дээд удирдлагаасаа зөвшөөрөл авалгүйгээр пуужин харвасан байж таарахгүй хэмээн шинжээч таамаглав. Украины олон улсын агаарын шугамын 752 дугаартай Boeing 737- 800 онгоц GPS-ийн өгөгдөл ашигладаг орчин үеийн нэн шинэ системтэй төдийгүй байршлаа иргэний зориулалттай радаруудад дамжуулж байсныг FlightRadar24 сайтын мэдээлэл баталдаг. Tor-ын радар систем иргэний онгоц, цэргийн бай хоёрыг ялгаж чадахгүй ч Ираны өөр бусад систем онгоцыг ажиглан хянаж, мэдээллээ пуужинт цэргийн удирдлагад дамжуулдаг байх ёстой хэмээн Залога үзэж байна. Онгоц цэргийн баазын зүг чиглэсэн нь пуужин харвах шалтгаан болсон хэмээн Иран хожим тайлбарласан. Boeing 737- 800 онгоцны нислэгийг бүртгэсэн FlightRadar24-ын статистикаас үзвэл агаарын хөлөг хөөрснөөсөө хоёр минутын дараа үл ялиг баруун тийш даялсан нь Ираны буудлын нисэх зурвасаас тасардаг нийтлэг ердийн маневр байгаа юм. Онгоц 2,408 метр орчмын өндөрт гэнэт дохио дамжуулахаа зогссон нь пуужинд оногдож гэмтсэнээс болсон бололтой. Мөн өдөр лавтайяа өөр хоёр онгоц мөн байдлаар агаарт хөөрсний зэрэгцээ өөр хэд хэдэн нислэг болсныг FlightRadar-ын өгөгдөл баталж байна. АНУ-ын байлдааны дрон нь илрүүлэх системд өртөхгүйн тулд газарт ойр, ихэвчлэн 30 орчим метрийн өндөрт нисдэг болохыг Залога мөн тайлбарласан юм.

Г.Очирбат

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...