|

Хөх хотод нас барсан орлогчийн цогцсыг эх оронд нь авчирлаа

184899-13052016-1463098086-1891983487-ereen_20200114134519

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын орлогч нас барсан хэргийг шалгаж эхэлжээ.

Сайхандулаан сумын засаг даргын орлогч Б нь энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Хөх хот руу албан ажлаар явсан байна. Түүний эрүүл мэндийн байдал гэнэт муудаж, Хөх хотын дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан оролгүй хэд хоносны эцэст амьсгал хураажээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг Замын-Үүд дэх боомтоор улсын хил давуулан авчирсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаачийг зүрх судас, амьсгалын дутагдлаас үүдэж нас барсан гэх оношийг Хөх хот дахь дүүргийн эмнэлгээс гаргажээ.

Харин Монголын шинжээчид цогцост дахин нарийвчилсан шинжилгээ хийж байгаа ба хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Zindaa.mn

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “Хөх хотод нас барсан орлогчийн цогцсыг эх оронд нь авчирлаа”

  1. tax accountant near me

    I truly appreciate this blog post.Really looking forward to read more. Great.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer distribution business: Gardening is a great method to escape the stress regarding way of life by working...
  • mendocino fertilizer: Gardening is a great way to escape the stress of way of life by working with your hands and...
  • fertilized egg: Gardening is a great approach to escape the stress of lifestyle by working using your hands and...
  • fertilizer distributor: Gardening is a great strategy to escape the stress connected with everyday life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working having...