|

17 аймагт сурагчдын амралтыг сунгалаа

15789682875e1d24df8c772

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргаж, нийслэлийнхнийг долоо хоногоор сунгасан. Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахаар болсон. Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр хичээлдээ орох байлаа. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 14 аймаг сурагчдын амралтыг бүрэн, гурван аймаг хэсэгчлэн сунгажээ. Хэсэгчлэн сунгасан нь Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Дорноговь аймгийн Сайншанд , Хатанбулаг, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад суманд хичээл хэвийн орж байгаа аж. Харин Завхан, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сурагчдын амралт сунгаагүй байна. Мөн нийслэл болон хоёр аймагт цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол 19 аймаг цэцэрлэгүүдээ долоо хоногийн хугацаатай хаажээ.

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “17 аймагт сурагчдын амралтыг сунгалаа”

  1. du an viet uc varea

    Pretty! This has been an extremely wonderful post. Thank you for providing this info.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...