|

Архангайд эмч нарын хариуцлагагүйгээс хичнээн хүүхэд амь насаараа хохирох вэ

682d722b84bcfe535beed68ddb28c6ebБага насны хүүхдүүдийн зүй бус эндэгдэл тууштай буурахгүй байна. Энэ нь олон шалтгаантай. Жил бүр зүсээ хувирган тэнүүчлэх элдэв төрлийн вирусын тархалт, орчны таагүй нөлөө, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг тогтмол хийдэггүй, эмч нарынх нь хайхрамжгүй хариуцлагагүй үйлдэл гээд зөндөө юм бий.

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр энэ сарын 9-ны өдөр очсон таван сартай нялх үр хариуцлагагүй эмч нарын балагаар тэнгэрт халин одов. Талийгаач хүүг тус эмнэлэгийн хүүхдийн тасгийн эмч Ц хүлээж аваад “шингэн алдсан” хэмээн дуслаар шингэн хийж, хросол уулгах зэрэг эмчилгээ хийсэн байжээ. Гэвч талийгч хүүгийн бие улам муудсан бөгөөд маргааш нь гэдэс нь дүүрч, дээш доош гүйлгэж бөөлжсөөр амьсгал хураасан байна. Тэгээд эмнэлгийн дүгнэлтээр гэдэсний түгжрэл болсон нь тогтоогдсон байх юм. Өөрөөр хэлбэл, эмч Ц анхнаасаа буруу оношилж, буруу эмчилсэнээс болоод үхэлд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй ажээ. Иймд талийгаач хүүгийн ар гэрийнхэн маш их гомдолтой хоцрох нь зүйн хэрэг. Эмнэлэгт очоод 48 цаг болоход оношийг нь бүрэн гүйцэт тогтоохын тулд ядаж эхо-д харуулж, рентген зураг авалт зэргийг хийсэн бол ийм гай тохиохгүй байсан болов уу.

Талийгаач хүүд тийнхүү хөнгөн гоймоо онош тавьж хоносон тэр шөнө ээлжийн эмчээр ажилласан О гэгч нь мөн гэдэсний дүүрэнг эцэстээ түгжрэл болж болохыг урьдчилж тооцолгүй Эцэг эх нь хэд хэдэн удаа өрөөндөө дуудаж үзүүлсээр байтал, эмч О нь орж ирээд гэдэс нь дүүрэнгтэй байна гэдсийг нь сайн ил гэснээс өөр арга хэмжээ аваагүй нь эмчилгээнд нь хайнга хандсан бололтой. Мөн Ц эмч нь  хүүгийн бие огцом муудсан тэр шөнө түүнийг дуудуулсан боловч ажил дээрээ ирээгүй юм байна. Хэрвээ Цэвэлмаа эмч цаг алдалгүй хүрч ирээд оношоо дахин шинээр тогтоон эмчлэх арга хэмжээг яаралтай авсан бол ийм өнжрөл хагацал тохиохгүй байсан ч байж мэдэх юм. Иймэрхүү хариуцлагагүй эмч нар тус аймагт цаашдаа хэдэн хүүхдийн аминд хүрч болохыг таах аргагүй ажээ.

О.Баяр  

Шуурхай.мн

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...