|

МУЗН ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА АЙМГИЙН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

DSC3651-6tgxs1xmecqjzqes0rest4yo4kibwgrwo7emoab5g00-640x360Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаж байна.

Энэхүү журмын гол зорилго нь Цаг уур, орчны шинжилгээний газраас боловсруулан гаргадаг “Зудын эрсдэлийн зураг”-аар 3 ба түүнээс дээш аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан тохиолдолд эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан Зудын эрсдэлийн зургаар нийт 8 аймагт зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсаны дагуу Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1000 малчин өрхөд 240,000 төгрөгний бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багцын хамт олгохоор бэлтгэл ажлыг хийж байна.

Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдах малчин өрхийг сонгоход тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчин өрхийг сонгоно:

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх;
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.

Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгоно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Улс орны Хүмүүнлэгийн багтай зудын эрсдэлийн мэдээллийг солилцон хамтран ажиллаж байна.

Цасны хэмжээ бага, харын зудтай байгаа аймаг, сумын малчдад, ялангуяа отроор нүүдэллэн яваа малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.

Иймд Улаанбаатар нийслэлд ажиллаж, амьдарч буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, иргэдийг малчдад туслахыг уриалж байна.

Зудын эрсдэлийн нөхцөл байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа /Munguntuya.sh@redcross.mn/ хаягаар лавлахыг хүсч байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

3 Сэтгэгдэл сэтгэгдэл “МУЗН ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА АЙМГИЙН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ”

  1. Quality content is the key to invite the visitors to go to see
    the site, that’s what this site is providing.

    Stop by my site :: รับทำ seo

  2. you download it from somewhere? A design like yours with a few

  3. Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert
    that I get in fact enjoyed account your blog posts.
    Any way I’ll be subscribing to your augment and even I achievement you access consistently quickly.

    Also visit my web-site – ขายของออนไลน์

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...