|

ХАР ТАХАЛД ЗОРИГЖСОН ГЕРМАНЫ АРМИ

8510

Дэлхийн хоёрдугаар дайны там мэт хүнд хэцүү цаг үеийг хүн төрөлхтөн нуруундаа хэрхэн үүрч гарсан тухай олон сонирхолтой баримт өнөө үед дэлгэгдэж байна. Аугаа Их эх орны дайн хэмээн нэрлэж энэ дайны хамаг хүндийг үүрсэн оросууд гурван “с” үсэг буюу “самогон, сало, сухарь” гурвын хүчинд даван туулсан гэдэг явган яриа байдаг. Оросууд тулааны өмнө жагсаалын цэргүүддээ спиртийн норм тарааж зоригжуулдаг байсны хүчинд дайнд ялсан гэж үздэг хүмүүс ч бий. Харин эсрэг тал нь мөн ямар арга зам сүвэгчилсэн байдаг бол?

Гэтэл нацист Германыг өнөөдөр хар тамхины улс гүрэн байсан гэх барим тавим мэдээлэл тархах болжээ. Нацизмын тэргүүлэх дайчин ангиуд болох вермахт, люфтваффе-гаар зогсохгүй гуравдугаар рейхийн дээдсүүд хүртэл мансууруулах бодис шимтэн хэрэглэдэг байж. Гитлерийн гартаа атгасан хөзрүүд зөвхөн пуужингийн ФАУ төхөөрөмж болоод нисдэг таваг байсангүй, бас “Первитин” гэдэг мансууруулах онцгой үйлчилгээтэй эм байсан байна.

ХБНГУ-ын эмч нарын холбооноос гуравдугаар рейхийн үеийн эмнэлэг, эмчилгээний үйл ажиллагааг мөрдөн шалгасны дүнд Германы цэрэг, офицеруудад биеийн алжаал тайлж, олон цагаар нойр хоолгүй байж чадах үйлчилгээтэй эмийг тулаанд орохынх нь өмнө өгдөг байжээ. Энэ эмийн үйлчилгээг бөөнөөр хорих газрын хоригдлууд дээр эхлээд туршдаг байсан аж. 1939-1945 оны хугацаанд нийт 200 сая ширхэг Первитин эм бэлдмэлийг Вермахт болон Люфтваффед олгосон баримт бий.

Эдгээр эмийг Польш, Франц, Голланд, Бельги зэрэг олон улс орныг эзлэн авахад тэргүүн эгнээнд тулалдаж явсан цэргүүдэд өгч байжээ. Герман цэргүүд энэ эмийг Panzerschokolade буюу «хуягт шоколад» гэж нэрлэдэг байсан бөгөөд Их Британийн хэвлэлүүд ч энэ «гайхамшигт эмийн» тухай аймшигтай олон түүх мэдээлдэг байжээ. Энэ эмийн гайхамшгийг Фюрер өөрөө хүртэл таашаадаг байсан бөгөөд 1936 оноос хувийн эмч Теодор Моррель энэ эмийг түүнд хийдэг байсан байна. Энэ бүх баримтаас үзвэл нацистуудын байгуулсан гуравдугаар Рейх хар тамхины мансууруулах нөлөөн дор дэлхийн дайныг өдөөсөн мэт ойлгогдож байна.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...