|

Матад, Халхгол сумд Петрочайна дачин тамсагаас 1 тэрбум 735 сая орчим төгргийн хөрөнгө оруулалт ав

8512

Матад, Халхгол сумаас газрын тос олборлогч Петрочайна дачин тамсаг нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр сум, орон нутагтайгаа гэрээ хийж ажиллах тухай Газрын тосны тухай хуульд заасан.

Дээрх асуудлаар Машинтай жагсаал болон зарим хөдөлгөөний хэсэг залуус Дорнодод очиж иргэдтэй хамт жагсаж цугласан ч замын дундаас эргэж, жагсаал хийх бичгээ татаж авсан, улмаар эсэргүүцлийн хөдөлгөөний хүч тарамдуулах гэж оролдсоныг би төдийгүй нутгийнхан гайхаж хүлээж авсан.

Дорнодод болсон эхний хэлэлцээрийг иргэний хөдөлгөөнийхөн хурцдуулж, амжилтгүй болгосныг аймгийнхан хэлж байгаа. Гэвч УБ дахь хэлэлцээрт хөдөлгөөний төлөөлөл Адилбиш дүүг оруулъя гэхэд “тэгье” гэж ирснээ гэнэт “би болилоо” гээд буцсан. Хамгийн гол нь үр дүн чухал гэдгийг энэ залуус дутуу ойлгосон нь харамсалтай. Гэхдээ Матад, Халхголчууд сум тус бүрээсээ дахин зөвшөөрөл хөөцөлдөж аваад жагсаалаа үргэлжлүүлж байна.

Сүүлийн гурав хоногт Петрочайна компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах, түүнчлэн 2018, 2019 оны гэрээнүүдийг нөхөж байгуулах асуудлаар сумдын удирдлага, иргэд, нутгийн хуульч өмгөөлөгч, Ашигт малтмал, Газрын Тосны Газрынхан, олборлогч компанийнхантай уулзалт хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрт УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын БХ-ны дарга Т.Аюурсайхан нар оролцож санал бодлоо нэмэрлэн дэм өгсөн.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөн дүн дээр нэгдсэн шийдэлд хүрэх гэж хугацаа их алдлаа. Нэг удаа аваад өнгөрөх биш, нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр олгох мөнгө учраас талууд гэрээ хэлцэлд маш нухацтай хандаж, хатуу байр суурь илэрхийлж зөвшилцөлгүй удсан юм.

Одоогийн байдлаар 2018, 2019 оны гэрээний төлбөрт сум тус бүрт 500 сая төгрөг, нийт 1 тэрбум төгрөг, 2020 оноос эхлэн сум тус бүрт жил болгон 450 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1 тэрбум 235 сая төгрөг олгож байх ерөнхий тохиролцоонд хүрээд байна.
Өөрөөр хэлбэл энэ онд Матад, Халхгол сум тус бүр 1 тэрбум 735 сая орчим төгрөг, хөрөнгө оруулалтыг нийгмийн хариуцлагын гэрээгээр авах юм.

Мөн гэрээнд орон нутгийн аж ахуйн нэгж, бизнесийг дэмжиж ажиллах, сумдын иргэдийг ажлын байраар хангах талаар тодорхой зохицуулалт тусгаж оруулахаар ярилцлаа.
Гэрээний заалт, зарим нөхцөл шаардлагыг тодорхой болгох ажлын хэсгүүд саналаа нэгтгэснээр Петрочайна дачин тамсагийн ерөнхийлөгчийг 1-р сарын 20-нд орон нутагт ирүүлж гэрээг эцэслэж, гарын үсэг зурахаар тохиролцов.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...