|

Х.Оргил-Эрдэнийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

Shuuh baiguullaga-6

Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтан Лу Хоннианаас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан билээ. Түүнийг уг нь цагдан хориулахаар хандсан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үл зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө дээрх хэмжээний хахууль авсан хэргийг нь удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Шүүхээр хэргийг шийдвэрлэсний дараа Х.Оргил-Эрдэнийн хахууль авч байгаа бичлэг, утасны яриаг олон нийтэд дэлгэх боломжтойг ч хууль сахиулах байгууллагуудынхан баталсан юм. Түүний өмгөөлөгч Х.Баатарсайхан “Х.Оргил-Эрдэнэ буруугүй, хятад иргэн баглаатай зүйл орхиод зугтсан” хэмээн ярьж буй. Уг нь өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, хууль зүйн туслалцаа өгөх ёстой атал олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл цацаж буй нь ёс зүйгүй хэрэг хэмээн олон нийт үзэж байна. Тиймээс өмгөөлөгч Х.Баатарсайханы худал үгийг няцаахын тулд МХЕГ, гаалийн байцаагчдын хахууль авч буй үйлдлийг баримтжуулан бичлэгийг нь цацсан шиг ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн бичлэгийг нийтэд хүргэх нь авлигачдыг жигшээх, худлаа ярьдаг өмгөөлөгч нарын ёс зүйгүй явдлыг цаашид таслан зогсооход нэмэртэй гэх хүмүүс ч байлаа.

Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...