|

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын мастер багш Дундговь аймагт ажиллалаа

1-aima

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын мастер багш, Зээлийн батлан даалтын сангийн нийслэлийг хариуцсан төлөөлөгч Я.Балгасүрэн энэ сарын 16-18-нд Дундговь аймагт ажиллаж, сургагч багш нарынхаа сургалт, үр дүн нөлөөнд мониторинг хийлээ.

“Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ, “Дани Монголын нийгэмлэг”-ээс есөн аймгийн 11 сум, Улаанбаатарын хоёр дүүрэгт “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд зорилтот сум бүртээ ОУХБ-ын 26 сургагч багшийг бэлтгэж, багш нараараа дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд “Бизнесээ эхэл” сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сайнцагаан сумын сургагч багш нар энэ сарын 15-20-нд тус суманд төслийн гурав дахь сургалтаа зохион байгуулж байгаа ба мастер багшийн зүгээс сургагч багш нарынхаа сургалтын явцад ийнхүү үнэлгээ хийсэн байна.

Тэрээр аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын салбарын удирдах зөвлөлийн дарга Н.Эрдэнэ-Очир болон өмнөх “Бизнесээ эхэл” сургалтад оролцсон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний бизнесийн үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгчээ.

Мөн “Зээлийн батлан даалтын сан”-ийн үйл ажиллагааны талаар бизнес эрхлэгчдэд танилцуулж, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих урт хугацаатай, батлан даалттай санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах боломж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

ОУХБ-ын мастер багш Я.Балгансүрэн бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр “Нийгмийн баялгийн 80 хувийг бүрдүүлж байгаа бизнес эрхлэгчид бизнесийн соёлд суралцаж, нийгэмд илүү оролцоотой байж, хамтран асуудлаа ярилцан нөлөөлж байх хэрэгтэй. Тэгж нэгдэж, нийлж, хамтран асуудлаа шийддэг болж байж энэ нийгмийг өөрчилнө. Ингэж байж “Хариуцлагатай, тогтвортой нийгэм”-ийг бий болгох ёстой юм” хэмээн онцолжээ.

Д.Алтантогос

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...