|

“Чулуун царгил”-ыг биет бус соёлын өвд бүртгэжээ

1-ai--

БСШУЯ-ны сайдын “Өв соёл” бүртгэл шинэчлэн батлах тухай тушаалаар Монгол Улсын биет ба биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийг шинэчлэн баталжээ. Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд “Ардын язгуур урлаг”-ийн 39 дүгээр хэсэгт Баянхонгор аймгийн Хүүхдийн Тэмүжин театрын “Чулуун царгил хөгжим тоглох урлаг” бүртгэгдсэн байна.

Тус хөгжмийг Баянхонгор аймгийнхан брэнд болгон хөгжүүлж байгаа бөгөөд сум бүрт чулуун царгилын чуулгатай болж, нийтэд түгээн дэлгэрүүлж байгаа аж. Түүх сөхвөл 1950-аад оны үеэс Баянхонгор аймгийн Соёлын ордныхон Түйн голоос түүсэн чулуугаараа ардын дуу, бие биелгээний ая дангуудыг эгшиглүүлдэг байжээ.

Тус аймгийн Баян-Өндөр сумын Чандмань уулын баруун талаас нь до, зүүн талд нь соль гэсэн хөгтэй байгалийн чулуунууд олддог байна. Тус уулыг соёлын өвийн хамгаалалтад авсан учраас чулуу авах хориотой болжээ. Мөн Баянхонгорын өөр сумдаас ч дуут чулуу олддог ч чулуунуудыг энд тэндээс нь эмтлэх, бага зэрэг цуулж байж үндсэн хөгийг нь үүсгэдэг байна.

Хангайн талд ийм чулуунууд байдаггүй, байсан ч битүү дуутай. Харин говийн чулуу царгиж дуугардаг учраас чулуун царгил гэдэг байна.

Сонирхуулахад, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 375 жилийн ойгоор “Жалам хар”, “Дээшээ дээшээ” дууг 375 хүүхэд тоглож байжээ.

Б.Мөнхзул

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...