|

Д.Тогтохсүрэн даргын эгдүүтэй тайлбар

togtohsuren

Өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон УИХ-ын нэр бүхий гишүүд казинод тоглосон гэх асуудал дуулиан тарьсан. Тодруулбал, УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Л.Лүндээжанцан нарын гишүүдийг Австралийн казинод тоглосон гэх мэдээлэл гарсан юм. Ингээд энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Та айлчлалын үеэр казино тоглосон зураг байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?

-Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүд оролцоод ирлээ. Хугацаа давчуу байсан. Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон. Энэ үеэр олон хүнтэй уулзалт хийсэн. Чуулганы үеэр УИХ-ын даргын хэлсэн үг, уулзалтуудын талаар та бүхэн мэдээлэл авсан байх.

Харин өөртэйгөө болон хамт явсан гишүүдийн талаар гарсан мэдээллийн талаар хэлье. Энэ сарын 17-ны өдөр нэг өдрийн аялалын хөтөлбөр Сиднейд байсан. 18-д Монгол руу ниссэн. Казино тоглосон гэх зурагтай холбоотой асуудлаар тайлбар хийе. 17-ны өдөр Сидней хоттой танилцсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ.

УИХ-аар Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон. Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. Мэдээж, УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй. Харин бид үзэж сонирхсон.

-Та бооцоо тавьсан уу?

-Бид казино сонирхож орсон, судлаагүй. Бооцоо тавиагүй. Мэдэх ч үгүй.

-Паспорт шалгасан уу?

-Сиднейд ороход казинод нь паспорт шалгадаггүй юм билээ.

-Казиногийн хууль хэзээ орох вэ? УИХ-аар?

-Амжвал энэ УИХ хэлэлцээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Төрийн албаны хуулиар н.Чулуунхүү гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрээд байна?

-Хариуцлага хүлээх бол хүлээнэ.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn 

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...