|

Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэдалай суманд ажиллав

1-aimag-2
Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, сумын үйл ажиллагаатай танилцах зорилгоор энэ сарын 17-нд Эрдэнэдалай суманд ажиллалаа.

Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцөөс 410 тонн өвсийг үнэгүй, 350 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэр гарсан бөгөөд ажлын хэсэг өвс, тэжээлийг Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумын малчдад хуваарилан өгч, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс нэг боодол өвсийг 6000, урьд онд бэлтгэсэн тэжээлийг 8000, энэ оны тэжээлийг 12000 төгрөгөөр олгох шийдвэр гарсныг малчдад танилцуулжээ.

Мөн Эрдэнэдалай сумын 1,4 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 ортой сум дундын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, сумын 10 жилийн сургуулиар орж, нөхцөл байдалтай танилцлаа. Эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төсөв төсөл” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 95 хувьтай байна. Ажлын хэсэг сургуулиар орохдоо бага ангийн сурагчдын сурах орчин нөхцөл, агааржуулалтыг сайжруулах зорилгоор найман ангийг агаар чийгшүүлэгчтэй болгожээ.

Д.Алтантогос

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...