|

Коронавирус нүдний салст бүрхэвчээр дамжих магадлалтай

MW-HZ162_corona_ZH_20200128111123

Коронавирус хүний нүдний салст бүрхэвчээр дамжих магадлалтай гэнэ. Эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ли Синваний мэдээлснээр хүний гарын арьсан бүрхэвчид вирус хүрч, гараараа санамсаргүй байдлаар нүдэндээ хүрвэл халдвар авах магадлал өндөр ажээ. Тиймээс маск тогтмол зүүж, гараа тогтмол угаах шаардлагатай. Түүний хэлснээр бол хоёр метрийн зайнаас энэ вирусээр халдварлах магадлалтай гэнэ. Тиймээс хүмүүс хоорондоо харилцахдаа болон олон нийтийн газарт биеэ авч явахдаа анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй.

Бүрэн эдгэрч, эмнэлгээс гарч буй хүний тоо бага байгаа нь эмчилгээний хугацаанаас шалтгаалж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс нэг долоо хоногийн дотор эдгэрч байгаа бол хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдэд хоёр болон түүнээс дээш хоног шаардлагатай байгаа гэнэ.

Цаг үеийн бусад чухал мэдээллээс онцлон хүргэе. 

  • АНУ-ын эмийн үйлдвэрүүд вирусийн эсрэг эм, бэлдмэлээ үр дүнтэй эсэхийг шалгах зорилгоор Хятадын нийлүүлж байна гэж The Wall Street Journal мэдээлжээ. “AbbVie”, “Johnson & Johnson” ХДХВ халдварын эсрэг зориулалттай бэлдмэлүүдээ нийлүүлж эхэлсэн бол “Gilead Sciences” боловсруулалтын шатанд буй вирусийн эсрэг эмийг нийлүүлэх асуудлыг судалж байгаа аж. Одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирсийн эсрэг вакцин, эм бэлдмэл дэлхий дээр хаана ч гараагүй байгаа тул эмч нар туршигдаагүй эм бэлдмэлийг хүртэл хэрэглэх боломжийг судлахад хүргэж байна гэж тус сэтгүүлд бичжээ.
  • Афиний их сургуулийн молекул биологчид шинэ төрлийн коронавирус гений шинэ хослол гэх таамаглалд эргэлзэж байна. Тэд “2019-nCoV” болон “RaTG13” генийн бүтэц дэх өөрчлөлт мутацыг судалсны үндсэн дээр шинэ төрлийн коронавирус үнэхээр сарьсан багваахайд халдварладаг өвчин үүсгэгч вирустэй холбоотой болохыг баталсан ч вирусийн нуклеин хүчлийн бүтцэд хэд хэдэн онцлог шинж чанарыг илрүүлжээ. “2019-nCoV” гэх нэршил аваад буй вирусийн генийн бүтцэд янз бүрийн вирусийн нуклеин хүчил илрээгүйгээс гадна SARS вирусийн төрөлд багтдаг бусад вируст илэрдэггүй үл мэдэх, генийн материалтай төсгүй бүтэц илэрчээ. Эрдэмтэд “2019-nCoV” вирусийн нуклеин хүчилд энэ дараалал хэрхэн бий болсныг тайлбарлаж чадахгүй байгаа ч энэ вирус гений шинэ хослолын үр дүнд гараагүй гэдгийг харуулж байна.
  • Хонконгийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан бөгөөд туршилтад оруулахад хугацаа шаардлагатай гэж халдвар өвчин судлаач, Хонконгийн их сургуулийн профессор Юен Квок-юнг ярьжээ. Хятад, АНУ-ын эрдэмтэд мөн вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Вакциныг эхлээд амьтан дээр туршихад удаан хугацаа шаардлагатай бөгөөд цаашид хүн дээр туршихад жил орчмын хугацаа шаардагдана. Ингэсний дараагаар хэрэглээнд гаргана гэж тэрбээр онцолжээ. Шинэ Вакциныг Юений баг өмнө нь гаргаж авч байсан томууны эсрэг хамрын цацлаг дээр үндэслэн гаргаж авчээ. Судлаачид томууны вакциныг коронавирусийн гадаргуйн антиген буюу эсрэгтөрөгчийн тусламжтайгаар хувиргасан бөгөөд энэ вакцин нь томуунаас төдийгүй шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаанаас сэргийлэх боломжтой аж.

Zindaa.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл