|

Н.Төгсцогтын өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тоглолт болно

-5483619985846617965_900_x_604

  • Төгсөөгийн хувьд их дайчин, сэтгэл зүй өндөртэй боксчин. Эр зоригоороо ямар ч хүнийг илүүрхдэг. 17-той жаахан хүүхэд дэлхийгээс медаль авахдаа л ийм байсан

Олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны аваргын төлөө тулалдахад тав хоног үлдлээ. Төгсөө энэ талаар фэйсбүүк хуудастаа “Үндсэн бэлтгэл дууслаа. Удахгүй уулзацгаая” хэмээн бичсэн байв.32 настай Гэри Рассель, 28­тай Төгсцогт нарын тулаанд хэн нь ялах бол гэдгийг хүн бүр сэтгэл догдлон хүлээж буй. Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжав энэ тулаан Төгсөөгийн хувьд өмнөх хэдээс хамаагүй ширүүн тоглолт байх болно хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. “Би Гэри Расселийн хэд хэдэн тулааныг үзсэн. В.Ломаченкотой 12 үе тулалдана гэдэг яах аргагүй сайн боксчны шинж. Сул зайд гоё ажилладаг, тэсрэлттэй, маш осолтой боксчин байна лээ. Н.Төгсцогтын өмнөх тулаануудтай харьцуулахын аргагүй ширүүн тоглолт болно. Хугацаанаас нь өмнө цохиж унагана гэдэг хэцүү. Төгсөөгийн хувьд их дайчин, сэтгэл зүй өндөртэй боксчин. Эр зоригоороо ямарч хүнээс илүүрхдэг. 17­той жаахан хүүхэд дэлхийгээс медаль авахдаа л ийм байсан. Одоо энэ давуу талаа л ашиглах хэрэгтэй” гэсэн юм. Түүний өрсөлдөгч 2005 онд 17­той жаахан хүүхэд байхдаа ДАШТ­ээс хүрэл медаль хүртсэн намтартай. Улмаар 2009 оноос хойш мэргэжилд хүч сорих болсон юм. Энэ хугацаанд дээр дурдсан В.Ломаченкод л шүүгчийн саналаар ганц удаа ялагдаж байв. Төгсөө мэргэжилд шилж­сэнээсээ хойш 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнийхээ есийг нь хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дуусгаж байв. Түүний хувьд мэргэжлийн карьерийнх нь хамгийн чухал байж мэдэх энэхүү тулаан хоёрдугаар сарын 8-нд АНУ­ын Пенсилван мужийн Алтентаун хотын PPL Center­т болно.

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл