|

Хөвсгөлд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

9102

Хөвсгөл аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, тусгаарлагдсан байна. Шинжилгээний дээжийг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа аж. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

1. Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжилийн горимд шилжин ажиллах

2. “Хөх Сувд-2020” мөсний баярыг тэмдэглэхгүй байх

3. Аймаг, сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020.02.112020.03.02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох

4. Аймгийн төв Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020.02.11-2020.02.13-ныг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох, энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх

5. Сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг тогтоох, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл