|

Сайн зангидсан чөдөр морины хөл халаадаггүй

65-27-

А.Доржханд

“Зууны мэдээ” сонины www.polit.mn  цахимд морины чөдөр зангиддаг талаар Монгол Улсын манлай уяач Г.Батчулуунтай ярилцсанаа цувралаар хүргэж байна.

Чөдрийн зангилаа нь гурван холбоос байдаг. Учир нь нэг нь тасрахад хоёр нь үлдэнэ гэсэн үг. Хэрэв чөдрөө буруу зангилаагаар зангидвал гурвуулаа тасардаг. Зөв зангилаа нь солбиж зангиддаг. Чөдрийг дотор нь гурав зангидсаныг нь  гурамсан чөдөр, хоёроор эрчилж зангидсаныг нь зэлэн чөдөр, мөн дан суран чөдөр гэж байна. Гурамсан чөдөр нь гурван эрчтэй сурыг гурамслан эрчилж  мушгиж зангиддаг. Харин зэлэн чөдөр гэдэг нь хоёр сурыг эрчилж хийсэн чөдөр юм. Дан суран чөдрийг үхрийн зооны зузаан арьсаар хийдэг бөгөөд нөгөө хоёроо бодвол сур бага ордог.

Гурамсан чөдрөнд гурван алд сур ордог. Зэлэн чөдөрт хоёр алд чөдөр ордог. Дан суран чөдрөнд алд сур ордгоороо ялгаатай байдаг. Чөдрийн чагтыг ихэвчлэн хус мод буюу бургасаар мөн үхрийн эврээр ч хийдэг. Хамгийн гол нь тухайн адуундаа тааруулж чөдрөө зангидах нь чухал. Сайн  зангидсан чөдөр морины хөл халаадаггүй. Манай говь нутгийн чөдөр давч гэж нэрлэх буюу богино байдаг. Харин хангай газрын адуу том товируун байдгаас хамаарна. Баруун аймгийн чөдөр ерөнхийдөө ижилхэн ч сураар сүлжиж хийдэг.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл