|

Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхонд хүн амын өсөлт өндөр байна

974273c23fdb7a1a4866d410dcc58a4c57b71be7

Хүн амын өсөлт Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон аймаг болон Улаанбаатарт их байна.

Тодруулбал, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.6-3.5 пунктээр дээгүүр байгаа Үндэсний статистикийн хороо дурдлаа.  Харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 1.0-12.6 пунктээр доогуур байгаа аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хүн ам өнгөрсөн онд 63.1 мянган хүнээр нэмэгдэж, 3.3 сая болсон билээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл