|

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүссэн үү?

9152

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадаад улсын иргэншил хүссэн талаарх мэдээлэл явж эхэлжээ. Тэрээр ерөнхий сайд байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр хууль зөрчин ХХБ-д зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаадад оргон зугтаасан. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй, ОХУ-аас маш үнэтэй өмгөөлөгч хөлсөлсөн зэрэг мэдээлэл цацагдаж байсан. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг нь гадны улсаас иргэншил хүссэн мэдээлэл гарсан. Үнэн эсэхийг ЕТГ-ын газрын дарга З. Энхболдоос асуухад: “Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гаднын оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй” гэсэн байна. 

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл