|

АРХАНГАЙ АЙМАГТ ШИНЭ КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

9153

Завханчуудын дайран өнгөрдөг Архангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Уг иргэн Гашуунсухайт боомтод том тэрэгний жолооч хийж байсан ба хоёрдугаар 5-ны өдөр Улаанбаатар хотод, 8-ны өдөр Архангай аймагт ирсэн байна. Улмаар хоёрдугаар 10-аас эхлэн халуурч 12-нд шилжих шөнө дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг шуурхай ажиллаж уг иргэнийг тусгаарлан, шинжилгээ сорьцыг өнөөдөр Улаанбаатар хотруу явуулсан байна. Хамт байсан хоёр иргэн нь мөн халуурч эхэлсэн тухай “Монголын мэдээ” телевизийн Архангай аймаг дахь сэтгүүлч Ц.Анхманлай мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл