|

“Apple” компани хуучин “iPhone”-уудын хурдыг зориудаар удаашруулж байсан нь илчлэгджээ

76a297ac6a7f46af8365a196ced887e8

Францын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар “Apple” компани хуучин загварын ухаалаг утаснуудын ажиллагааг зориудаар удаашруулж байсан нь ил болсон учраас тус компанид 25 сая евро буюу 41 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

“Apple” хэрэглэгчдэд мэдэгдэлгүй ийм үйлдэл гаргаж байсан даа уучлал гуйсан байна.

“Apple” ч буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд торгуулиа зохих ёсны дагуу төлөхөөр болжээ. 2017 оноос эхэлсэн “Apple” компани бүтээгдэхүүний батарейн хүчин чадал болоод насжилтаас хамааран хуучин загварын “iPhone” утасны хурдыг хязгаарлах арга хэмжээ авдаг гэсэн яриа дэгдэж эхэлсэн билээ. Тухайн үед тус компанийн төлөөлөгч утасны цэнэгийг хэмнэхийн тулд ийм зүйл хийж байсан гэж мэдэгдсэн билээ.

Лидиум-ион технологийн батарей удаан хэрэглэгдэх тусам цэнэг нь суларч, ачаалал өндөртэй ажиллагааг хангаж дийлэхгүй болдог ба үүнээс болоод програмын өндөр ачаалалтай үед, эсвэл орчны температур бага үед гэнэт унтрах зэрэг үзэгдэл илэрдэг гэж “Apple” тайлбарлажээ.

Энэхүү явдлын дараа “Apple” компани баталгаат бус хуучин “iPhones”-ийн батарей солих үйлчилгээний үнийг 119-аас 39 ам.доллар болгон хямдруулсан байна.

CAAK.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл