|

М.Энхболд Төв аймагт бие даан нэр дэвшихээр болжээ

“Хулгайчдаас төрөө, намаа цэвэрлэнэ” хэмээн зоригтойгоор мэдэгдэж байсан МАН-ын дарга У.Хүрэлсүх М.Энхболдын талын 27 гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх байр суурийг илэрхийлэх болжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд М.Энхболд, У.Хүрэлсүх нарын зөрчил оргилдоо хүрсэн гэхэд болон.  Үүний илрэл нь  У.Хүрэлсүх “Хотын фракц”-ын Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаасаа хөөсөн, саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг мөн адил намаасаа хөөж, УИХ-ын гишүүнээс нь түдгүүлзүүлсэн гэх үйл явдлууд юм.

У.Хүрэлсүхийн тухайд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс ямар нэгэн татаас авахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд сонгуульд өрсөлдүүлэх нэр цэвэр хүмүүсийн эрэлд гарсан гэх. У.Хүрэлсүхийн шалгуурт тэнцсэн горилогчид ч эхнээсээ тодорч эхэлсэн. Тухайлбал, МАН-аас Ж.Чинбүрэн эмч, Шарк Г.Амартүвшин нар 2020 оны сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байна.

Тэгвэл У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн 27 гишүүний дотор УИХ-ын дарга асан М.Энхболд ч бас багтаж байгаа бололтой. Тэрээр ирэх сонгуульд Төв аймагт бие дааж нэр дэвших болно гэдгээ ойрын хүрээллийн хүмүүстээ ярьсан байна.

Эх сурвалж: http://www.zugchig.mn/a/27?fbclid=IwAR0xK4RSKTYgWLlvrRH2vK31D_Gw8DbnZk67B4oeBKHyALRXaU_Cc3hzcb8

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл