|

Reuters: Титэм вирус “Оюутолгой”-н хүдрийн импортыг саарууллаа

1_b

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд Монголын Оюутолгой ордоос Хятад руу хийх зэсийн нийлүүлэлтийг удаашруулсан талаар Рио Тинто компанийн төлөөлөгч мэдээлснийг Reuters  дамжууллаа.

Хятадад дэгдсэн титэм вирус дэлхийн томоохон зэс хэрэглэгчийн металлын эрэлтэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд вирусийн тархалтыг зогсоохын тулд тээврийн хязгаарлалт тавьсан нь үүнд нөлөөлж байна гэж Ройтерс мэдээлжээ.

Манай улс гуравдугаар сарын хоёрныг хүртэл Хятад руу нүүрс тээвэрлэлтийг зогсоосон юм.

Ройтерс агентлагийн мэээлснээр, Монголын Оюутолгой алт зэсийн ордыг боловсруулдаг Канадын Turquoise Hill Resources Ltd компани 2019 оны дүнгээр алт олборлолтыг 15,2 хувиар, зэсийг 8 хувиар, мөнгө 5,2 хувиар бууруулсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл