|

Мөнгөн сонгууль

Сонгуулийн хууль гэж юу вэ

Монголчууд ардчилал яриад 20 гаруй жил болсон ч ардчилсан төр байгуулдаг сонгуулийн хуулиа баталж чадахгүй л сууцгаана.
Уг нь сонгуулийн хууль гэдэг нь хэдэн зуун хувилбараар захын вэб сайтад Монголоос бусад хэл дээр байж л байна. Гадныхан 1992 оны үндсэн хуулийг “гайгүй” гэж үнэлдэг. Гэхдээ 1999 онд оруулсан “овсгоотой эрхэм гишүүн сайдын албыг давхар хашиж болно” гэдэг заалтыг ойлгодоггүй гэдэг. Үндсэн хуулийн тус өөрчлөлтөөр 11 эрхэм гишүүн сайдын албыг давхар хашиж байна.
Үндсэн хуулиар 39 хууль батлах эрхтэй. Энэ нь хүн амын тал хувийг төлөөлөх учиртай. Гэхдээ хотоос сонгогдсон 20 гишүүн хууль батлах үед кноп дарсан нөхцөлд л ард түмний тал хувийн төлөөлөл хууль баталсан гэж үзэж болно. Хөдөөгөөс сонгогдсон 39 гишүүн хууль баталбал хүн амын 40 хүрэхгүй хувийн төлөөлпөөр хууль батлагдана. Эндээс нөгөө Ардчиллын олонхийн шийдвэр устаж үгүй болж байгаа нь харагдана. Нөгөө мундаг Үндсэн хуулийн хэрэгжилт гуйваад зогсохгүй, эсрэгээр хэрэгжиж эхэлнэ.
Гоё Үндсэн хуультай байж ард түмэн ядуураад байгаагийн үндэс энэ бүхнээс эхтэй гэнэ. Үндсэн хууль хэрэгжихгүй байгаа нь ч Сонгуулийн хуулийн буруу бололтой юм. Учир нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх байгууллагыг сон¬гуулийн хуулиар байгуулдаг. Ухаад байвал үнэн болж таарах нь. Нэгэн хуульчийн хэлснээр Сонгуулийн хуулийн хамгийн том зарчим иргэд тэгш сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл одоогийн мөрдөж байгаа хуулиар бол эсвэл нам дагаж савсагнаж байж, эсвэл золбин нохой шиг тэнэж яваад сонгуульд орох эрх эдэлнэ. Энэ нь парламентад олон суудал эзэлёэн намуудад л мөнхөд оршин тогтнох боломж бүрдсэн гэсэн үг.
Гэхдээ энэ нь зөвхөн сонгогдох эрхийг зөрчиж байгаа жишээ. Нөгөө талдаа сонгох эрх гэж нийт ард түмнийг хамарсан асар том эрх байдаг. Энэ эрхийг ард түмэн хэр хэмжээгээр эдэлснээс улс орны нийгэм эдийн засгийн байдал ихээхэн хамаарна. Одоогийн сонгуулийн хууль улс орны эдийн засгийг хэрхэн сүйрүүлж байгаа тухай баримт олныг дурьдаж болно. Энэ хуулиар хамгийн их хэлмэгдэж байгаа нь нийслэлчүүд. Тэд тэгш сонгох эрхээ эдэлсэн бол парламентад 37 гишүүнээр эрх ашгаа хамгаалуулах ёстой. Гэтэл ДНБ 40 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа тэд хоёр хүрэхгүй хувийг л хүртэж байна.
Энэ мөнгө нь сая хүний 00-ын цаас, барааны саван авах хэмжээний мөнгө. Хөдөөгийн олонх болсон эрхэм гишүүд нийслэлийнхний хийсэн бүтээснийг хөдөө цацаад зогсохгүй, тавлаж байгаа мэт утаа, хогноосоо салах үүргийг хуульчилж даапаална. Үнэн хэрэгтээ хот руу нүүсэн хөдөөгийнхөн нийслэлийн асуудлыг хүндрүүлж байгаа биш гэнэ. Хэрэв хийсэн бүтээснийг шударгаар хуваарилбал, нийслэлийнхэн нэг биш хоёр сая хүнийг хангалуун амьдруулах чадвартай. Нийслэлд нэг төгрөг арав болж үрждэг бол хөдөөд хаясан 100 төгрөг дараа жилээс арав дахин өсгөх шаардлага тавиад эхэлнэ.
Иймээс эрхэм гишүүд нийслэлийн утаа, хог, эсгийг харж матрын нулимас унагаж байснаас Үндсэн хуулинд заасан тэгш эрхтэйгээр сонгох эрхийг өгчихвөл сонгуулийн хууль болоод явчихна гэсэн үг юм.

Сонголтыг сонгуулийн хуулиар шийдэх гэж байна

Өнөөгийн УИХ биш гэхэд зарим тойргоос гарсан гишүүдийн бүрэн эрх нь баталгаатай эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь өнгөрсөн сонгуулийн дараа “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа УИХ-ын зарим нэг тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөнийг бүх шатны шүүхээр ялж, заргаа авсан байдаг. Мэдэгдэж байгаа нь энэ болохоос мэдэгдээгүй, заргалдаагүй хэдэн тойрогт хууль зөрчигдсөнийг мэдэх аргагүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараах үймээнийг эрх баригчид сонгуулийн хуультай холбон тайлбарладаг. Үүнийгээ Сонгуулийн хуулийг өөрчлөх шалтгаан гэж үздэг.
Үнэн хэрэгтээ нийслэлийнхний өгсөн санал зөв тоологдсон ч байж болно. Гэхдээ хуулиа эргээд харсан бол тэр их саналын өчүүхэн хувь нь л парламентад тусгалаа олно. Санал буруу тоологдсон байж болно. Тэгвэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, эрх баригч МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр нар саналын хуудас тоолох шийдвэр гаргаад л асуудлыг шийдэж болох байсан. Ингэсэн бол МАХН-ын байрыг шатаах нь бүү хэл ганц цонх хагалах шалтаг гарахгүй байсан. Эндээс харвал сонгуулийн хууль үймээн дэгдээсэн гэдэг нь худлаа болж таарна. Гэхдээ өнгөрснийг мартаад ирээдүйгээ гэрэлтүүлэхийг хичээе.
Ихэнх тохиолдолд сонгуулийн хувь тэнцүүлэх буюу намын нэрээр санал хураах аргыг санал хаядаггүй сайн хэлбэр гэж үздэг. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлэх явцад МАН-ынхан энэ хэлбэрийг Үндсэн хууль зөрчих мэтээр тайлбарлаж хэлэлцүүлгийг гацааж байсан. Гэтэл Үндсэн хуульд иргэд шууд саналаа өгнө гэсэн заалт байдаг. Тэнд намд юм уу, хүнд санал өгөх тухай үг, үсэг алга.
Дээд шүүхийн биш, Улсын баатар Э.Бат-Үүлийн тайлбараар бол иргэд өөрийн биеэр санал өгөхийг Үндсэн хууль баталгаажуулсан гэнэ. Иймээс МАН УИХ-д нэр дэвшигч 28 этгээдийг намаар санал хураалгаж тодруулахыг дэмжсэн бололтой юм. Үлдсэн 48 их хурлын суудал горилогч хуучин сонгогчдоо мэхлэх аргаар тодорно. Гэхдээ энэ боломж шинэ намуудад хавчлага болж хувирна.
Учир нь тэд хүн амын долоон хувийг авч байж УИХ-д толгой цухуйлгах эрхтэй болно. Эндээс харвал Сонгуулийн хуулийн шинэчлэл гэдэг нь дахиад л эрх баригч намын эрх ашигт үйлчилж эхэлнэ. Тэглээ гээд тэд ялна гэдэг нь маргаантай. Тиймээс тэд мөнгө цацаж эхэлж байна. МАН-ын горьдлогын бүс болох хөдөөд 00 барьж өгөхөөс эхлээд сонгогчдынхоо нурууг маажиж өгнө. АН-ынханы горьдлогын бүс болсон Улаанбаатарт хороодын дарга нарыг албан контортой болгоно. Дээр нь хүн бүрт 1.5 сая төгрөг тараана. Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ. Намууд сонгуульд бэлэн мөнгө тараахыг зогсоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэнэ. Гэхдээ энэ сонгуульд амлахгүйгээр мөнгө тарааж, мөнгөн сонгууль явуулах нь.

Х.Баттөгс

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • office Services: Whats Going down i am new to this, I stumbled upon this I have discovered It absolutely useful and...
  • Innovation: that will be the end of this report. Here you will find some web sites that we feel you will enjoy, just...
  • Threema: Wonderful story, reckoned we could combine a handful of unrelated data, nevertheless truly really worth...
  • Threema Messenger: always a massive fan of linking to bloggers that I love but dont get a lot of link adore from
  • online music player: Wow, fantastic blog layout! How long have you been blogging for? you made blogging look easy....