|

ӨӨРИЙНХӨӨ ОРШУУЛГАД ОРОЛЦОЖ ОЛНЫГ АЙЛГАЖЭЭ

4301

Бразилын хөдөөгийн Алагоиньяс мужид машин угаалгын газарт осол болж нэгэн залуу нас барсан байна. Нас барсан гэх Жилберт Араужугийн төрөл төрөгсөд өөрийнхөө хүнтэй дөрвөн сарын турш уулзалдаагүй байснаас моргт очоод шарилыг арай гэж танин авч оршуулах болжээ.

Гэтэл ёслолд оролцсон нэгэн танил нь Жилбертэд энэ тухай утсаар хэлсэн тул оршуулга болж байгаа газарт тэр өөрөө хүрэлцэн очсон байна. Гэтэл оршуулгад оролцож байсан хүмүүс айн сандарч зарим нь бүр ухаан алдан унасан бол нэг хэсэг нь зугтаажээ.

Оршуулгын газарт цагдаагийнхан ирж байж осол болсон газарт Жильберт биш харин түүнтэй хамт машин угаадаг байсан Женивалд Силвой Гама гэгч нас барсан болохыг тогтоосон байна.  Тэр нь ч үнэхээр Жилберттэй тун төстэй, нуруу туруу ижилхэн нэгэн байснаас ийм эндүүрэл болсон хэрэг.

Харин нас барлаа хэмээн гашуу болж байсан хүү нь эв эрүүл бүрэн бүтэн зогсч байхыг хараад залуугийн ээж бөөн баяр болсон гэнэ.

Эх сурвалж: Nuuts.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dante: What i do not understood is actually how you’re not really a lot more neatly-preferred than you may be...
  • fertilizer effect on soil: Gardening is a great way to escape the stress of daily life by working using your hands...
  • fertilizer dispenser: Gardening is a great strategy to escape the stress connected with way of life by working with...
  • honeymoon mendocino ca: Gardening is a great method to escape the stress of daily life by working with your hands and...
  • fertilizer definition: Gardening is a great solution to escape the stress associated with daily life by working with...