|

Ц.НЯМДОРЖ ГИШҮҮН ДАРГА НАРЫН НОХОЙД БАРЬДАГ МОД ГЭВ ҮҮ

abd82ce89cda70b1originalСүүлийн сар гарангийн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн баатар болж байна. Тэрээр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг хөндөж, тавиад туух дөхсөн үйлдвэрээ авч үлдэхээр тэмцэж буй  аврагч  мэтээр харагдаад эхэлсэн билээ.  Ц.Нямдорж гишүүний улс төрийн сүржин, мэдэгдлүүдийн ард ямар эрх ашиг нуугдаж байгааг зарим нөхөд нь зах зухаас нь дэлгээд эхэллээ. Түүнийг хэн бэ гэдгийг нэг намын, нэг танхимын нөхөр нь хэвлэлээр зарлачихлаа. УИХ ын гишүүн Ц.Даваасүрэн телевизэд өгсөн ярилцлагадаа “ Ц.Нямдорж бол шантаажаар амьдарсаар байгаад сурчихсан, намынхаа нөхдийг шантаажилсаар байгаад хэд хэдэн удаа сайд хийчихсэн хүн, бүр зарим улс төрчдийн нохойд барьдаг мод “ гэж дүгнэлээ.  Ц.Даваасүрэн гишүүн Ц.Нямдорж гишүүний үнэн мөн чанарыг ийнхүү олон нийтэд шулуухан хэлсэн ганц хүн биш. Ц.Нямдорж гишүүнтэй нэгэн цагт журмын нөхөр , мөнхүү хамт нэг парламентад багтаж явсан Д.Тэрбишдагва гишүүн асан ч мөн түүнийг “Улс төрийн зөнөг” гэж нэрлэж байв. Түүнтэй ойр явсан журмын нөхдийн энэ мэт дүгнэлтээс харахад Нямка гишүүн Улс орны том эрх ашгаас илүүтэй, амин хувийн асуудалдаа хэт анхаарч, хөгжил ярьсан бүхнийг муйхарлан зогсоох гэж улайрдаг болох нь өнөөдрийн Эрдэнэтийн жишээ хангалттай батлан харууллаа.

Өмнөх жилүүдэд  МАН парламентад олонхи болж, Засгийн эрхийг авахдаа хамгийн түрүүнд Эрдэнэтийг онилдог байлаа. Өөрсдийн бүлэглэлээ шургуулснаар тэнд шахааны бизнес цэцэглэн хөгжиж байсан баримтууд одоо ч хуучраагүй. Эрдэнэт үйлдвэрийг хувийн юм шиг ашиглаж,  улсад төлөгдөх татвар болон бусад зардалуудаас цөлмөж байгаа улс төрийн бүлэглэлийн мөнгөний урсгал Улсын төсөвт төвлөрнө гэхээс Нямдорж гишүүнийг өмнөө барьсан хэсэг бүлэглэл амь тавин  тэмцэлдэж,  Эрдэнэтэд “хайр ” зарласан удаа дараагийн мэдэгдэлүүдээр олон нийтийг бөмбөгдөж байна.

Түүнийг холын бодолгүй, цөөхөн хэдхэн олигархуудын гар хөл болсоор ирсэн. Хаана томоохон эрх ашиг үнэртэж байна тэнд шантааж хийдэг  увуйгүй хүн гэж намын нөхөд нь  хэлсэн удаатай. Харин Эрдэнэт үйлдвэрийг тойрсон энэ асуудалд гал дээр тос нэмэн сэвж байгаагийн цаана  бас л эрх ашиг, эрх мэдлийн шантааж  байгааг  учир мэдэх хүмүүс ийн илчилж эхэллээ. Улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн, долларын тэрбумтнуудын өгсөн даалгаварыг үг дуугүй гүйцэтгэсээр иржээ. Энэ удаагийнх нь даалгавар Эрдэнэтийн асуудал болохыг өрнөж байгаа үйл явдал тодорхой харуулж байгаа юм.  Түүнийг нь Ц.Даваасүрэн гишүүн  олонд зарласан нь энэ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....