|

Цогт-Овоо сумын экс хэсгийн төлөөлөгч баривчлагдсан иргэдээр гутлынхаа тоосыг арчуулж зоджээ

5763

Өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын цагдаагийн байрны үүдэнд гавлуулсан нүцгэн хүмүүсийн зураг орон нутгийн фэйсбүүк грүүпээр цацагдаж байсан. Дундговь аймгийн Ц.Батдэлгэр, Ё.Даваажанцан нар нь тус суманд алт зарах гэж иртэл алт нь хуурамч болж таарчээ.

Энэ үед сумын цагдаагийн хэсэгит хуурамч алт зарах гэсэн хүмүүс залилан хийгээд явж байна гэсэн мэдээлэл ирж алтны наймаачдыг саатулсан байна. Гай болоход энэ үед сумын хэсгийн төлөөлөгч Э.Ө нь согтуу байж таарчээ. Болсон явдлын тухайд хохирогчид “…Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв орж алтаа зарж борлуулах гэтэл алт биш байна гэхээр буцах гээд явж байтал тус сумын цагдаа бидний сууж явж байсан машиныг зогсоогоод бид хоёрыг хуурамч алт зарж борлуулах гэж байсан гээд саатуулна гээд цагдаагийн хэсэг рүү авч явсан.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө нь хэсгийн байрандаа энгийн хувцастай согтуу байж байсан бөгөөд халаасандаа байгаа эд зүйлсээ гарга гэхээр нь халаасандаа байсан эд зүйлсээ гаргаж тавиад байж байтал дэслэгч хоёр муу хулгайч орон нутаг бузарлаад юу хийгээд байгаа юм гэж хэлээд миний толгой дагз руу, шанаа руу гараараа олон удаа цохисон, гуя руу өшиглөсөн.

Мөн  Батдэлгэрийг цохиж зодсон. Бүх хувцасыг тайл гэж хэлж тайлуулж нүцэглээд Батдэлгэрийг нүцгэн чигээр нь авч гараад 10 орчим минут болсны дараа аманд нь тоосгоны хэлтэрхий зуулгаад мөлхүүлж оруулж ирсэн.

Миний үснээс зулгааж чирч гадаа авч гараад араас өшиглөөд явж байтал дүү нь гэх 20 орчим насны залуу одоо боль гэхэд цагдаагийн хэсэг рүү оруулсан. Буцаж оруулаад ахин зодоход хэсгийн цагдаа нь болон дүү нь хориглоход та нарт хамаагүй шүү п-да нар минь гэж хэлээд байж байтал гаднаас олон нийтийн байцаагч нэг эмэгтэй орж ирээд дарга ирж байна гэхэд зодохоо больсон.

Сумын засаг дарга нь орж ирээд юу болж байгаа юм, одоо наад хүмүүсийнхээ хувцасыг өмсүүл гэхэд хувцсыг өмсүүлсэн. Гармагц нь дахиж бидний хувцсыг тайлуулж нүцэглээд гадаа гаргаж хэсгийн байрны урд талын төмөр хашаанаас гавлаж орхиод өөрөө орсон. Гавлуулсан чигээрээ 30-40 минут болсны дараа Засаг дарга нь дахиж ирээд наад хүмүүсээ оруул, ажлаа ёс журмын дагуу хий, сумынхан надад нүцгэн хүмүүс гавлаад орхисон байна, фэйсбүүк дээр хүртэл зураг нь тавигдсан байна гэлээ гэсний дагуу цагдаа нь оруулж хувцас өмсүүлсэн. Оройн 23 цагийн үед энгийн хувцастай хоёр цагдаа жолоочийн хамт Дундговиос ирээд дэслэгчийг гэрээс нь дуудаж ирүүлсэн.

Орж ирээд ялтан суудлаар суу гэж явган суулгаад цээж рүү өшиглөж, газар хэвтүүлж дээрээс дэвссэн, мөн гутлынхаа шороог бид хоёроор арчуулаад тоос үлдээвэл ална шүү гэсэн. Энэ хоёрыг зодохоор гар өвдөөд байна цахилгаан бороохой аваад ир гэж цагдаадаа хэлтэл цагдаа нь байхгүй гэж хэлэхэд өрөөндөө орж хар өнгийн савтай нулимс асгаруулагч авч гарч ирээд үүднийхээ өрөөнд бид хоёрыг нүдээ том нээ гэж байгаад нулимс асгаруулагч цацаад Дундговийн цагдаа нартай хамт машинд суулгаж авч явсан…

Цогт-Овоо сумын цагдаагийн хэсэг дээр анх авч ирэхэд надад 620 мянган төгрөг байсан. Дараа нь эд зүйл буцааж хүлээлгэж өгөхөд 160 мянган төгрөг дутсан” гэжээ. Сумын цагдаагийн хэсгийн үүдэнд чармай шалдан хүмүүс гавлуулсан байхыг олон нийтийн байцаагч эмэгтэй харжээ. Хүүхдүүд тойроод шавчихсан байсан гэнэ.

Тэрээр шагай тоглож байсан Засаг дарга Төгсбаатар луу залгаж “цагдаагийн гадаа гавлаатай шалдан хүмүүс байна, энэ арай дэндэнэ, цагдаагийн нэр хүндэд ч муу, нялх хүүхдэд тийм муухай юм харуулж болохгүй” гэжээ.

Эх сурвалж: НУУЦ.мн
Линк: http://www.breakingnews.mn/c/r/54121

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alka Tone Keto Review: Just arrived to your blog from Google. Thanks for this information and analysis that really...
  • Merri: This article gives clear idea in support of the new users of blogging, that in fact how to do blogging and...
  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....